ШИЙДВЭРЭЭРЭЭ

ЯЛГАР

АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА

АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

0%

Захиалга хаагдлаа

Нэрлэсэн үнэ: 100,000₮
Хугацаа: 24сар
Жилийн хүү: 17.5%
Татан төвлөрүүлэх хөрөнгө:10 тэрбум ₮

Явцын мэдээ

Яагаад БИЧИЛ ГЛОБУС ХБҮЦ-д хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

17.5%

Банкны хадгаламж, компанийн бондтой ижил тогтмол өгөөжийг олгоно. Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол ХБҮЦ нь улирал тутам хүүгийн орлогыг олгоно.

100%

Эргэн төлөлтийн эх үүсвэр зээлийн багц нь 100% хэвийн зээлээс бүрдсэн. Тус зээлийн багцыг хөндлөнгийн хууль, санхүүгийн байгууллага, андеррайтераар эрсдэл бага гэдгийг баталгаажуулсан.

5%

Нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын татвар нь хадгаламж, компанийн хаалттай бондоос 2 дахин бага буюу 5 хувь байдаг.

10 тэрбум

Монголын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаасны компаниар дамжуулан хугацаанаас өмнө зарах боломжтой. Зарах тохиолдолд эзэмшсэн хоногоор хүүг 100% олгоно.

Бүтээгдэхүүний танилцуулга

Бидний тухай

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 11.1-т заасны дагуу Үнэт цаас гаргагч Бичил Эй Би Эс актив ХХК нь 2022 оны 05-р сарын 25-ны өдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдаж, 2022 оны 08-р сарын 10-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны №416 тоот тогтоолоор хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авснаар Бичил Эй Би Эс актив ТЗК ХХК болж өөрчлөгдсөн.

Бичил Эй Би Эс актив ТЗК ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100% хувьцаа эзэмшигч нь Бичил глобус финанс ББСБ ХХК юм. Бичил глобус финанс ББСБ нь Улаанбаатар хотод 15 салбар, орон нутагт 1 салбартайгаар харилцагчдад санхүүгийн үйлчилгээг үзүүлж буй банк бус санхүүгийн байгууллага юм.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдөдөө мэргэжлийн байх шаардлага тавин ажиллаж, нөгөө талаас хөрөнгө оруулагч талдаа эрсдэл бага, тэдгээрийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдсан бүтээгдэхүүн санал болгох ёстой гэсэн үүднээс ажиллаж ирсэн. Энэ агуулгад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн бол тус компанийн андеррайтер хийсэн төсөл болох "Бичил Эй Би Эс Актив ТЗК" ХХК-аас гаргаж буй “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” юм. Уг үнэт цаасны баталгаа хөрөнгө нь үнэт цаасны хугацаанд үргэлж хэвийн зээл ангилалд байх төдийгүй үнэт цаасны хүү буюу купоныг улирал бүр, үндсэн төлбөрийг хагас жил төлөх учир хөрөнгө оруулагч талдаа эрсдэл бага хөрөнгө оруулалтаар хүүний эрсдэлээс сэргийлэх боломжийг гарган өгч байгаа нь онцлог юм.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК Дэд захирал Г.Энхбат

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдөдөө мэргэжлийн байх шаардлага тавин ажиллаж, нөгөө талаас хөрөнгө оруулагч талдаа эрсдэл бага, тэдгээрийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдсан бүтээгдэхүүн санал болгох ёстой гэсэн үүднээс ажиллаж ирсэн. Энэ агуулгад бүрэн нийцсэн бүтээгдэхүүн бол тус компанийн андеррайтер хийсэн төсөл болох "Бичил Эй Би Эс Актив ТЗК" ХХК-аас гаргаж буй “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” юм. Уг үнэт цаасны баталгаа хөрөнгө нь үнэт цаасны хугацаанд үргэлж хэвийн зээл ангилалд байх төдийгүй үнэт цаасны хүү буюу купоныг улирал бүр, үндсэн төлбөрийг хагас жил төлөх учир хөрөнгө оруулагч талдаа эрсдэл бага хөрөнгө оруулалтаар хүүний эрсдэлээс сэргийлэх боломжийг гарган өгч байгаа нь онцлог юм.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК Дэд захирал Г.Энхбат

Үнэт цаас гаргах ажиллагаанд
оролцсон байгууллагууд

Андеррайтер

“Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК нь анх “Ти Ди Би Капитал” ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж, 2011 оноос эхлэн Монгол улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй, зах зээлд тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг юм. Тус компани нь харилцагчдын хүсэл зорилгыг эрхэмлэсэн, дэвшилтэт технологид суурилсан цогц бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүгийн шийдлийг мэргэжлийн дээд түвшинд хүргэсэн, үндэсний баялаг бүтээгчдийг дэмжигч, харилцагчдын найдвартай зөвлөх байхыг зорин ажиллаж байна.

Хөрөнгө итгэмжлэн удирдагч

“Юнайтед Айр Файнэнс” ХХК нь Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн хувиар банк, банк бус санхүүгийн байгууллага, ОССК болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад байгууллагын ТЗК-ийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, үнэт цаасны баталгаа болж буй хөрөнгийн эргэн төлөлтийг цуглуулж үнэт цаасны хэлцэлтэй холбоотой төлбөрийг гүйцэтгэх, мөнгөн хөрөнгийг зөвшөөрөгдсөн хөрөнгө оруулалтад байршуулах, хөрөнгө оруулагч болон зохицуулагч байгууллагад тайлан мэдээ гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Зээлийн шинжилгээ гаргагч

“Онч Аудит” ХХК нь дотоодын зах зээлийн тэргүүлэгч аудитын компаниудын нэг бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2013 онд үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Тус компани нь 2012-2022 онд 175 гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар 150 гаруй улс оронд салбартай, дэлхийн хамгийн том дөрвөн нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг болох Деллоиттын сүлжээнд нэгдэж, Монгол дахь салбараар 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан байна. “Онч Аудит” ХХК нь Монголын Ипотекийн Корпорацийн 7 удаагийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон биржийн зах зээлд гарсан 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төсөлд ажилласан арвин туршлагатай билээ.

Хуулийн фирм

“Өмгөөллийн Ди Би Энд Жи Ти Эс” ХХН нь анх “Жи Ти Эс Адвокатс” ХХН нэрээр үүсгэн байгуулагдаж байсан байна. Тус хуулийн фирм нь 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж Монгол Улсын анхны хувийн хуулийн фирмүүдийн нэг бөгөөд 2019 онд шинэчлэгдэн зохион байгуулагдсан билээ. 2007 оноос Монгол Улсын болон Сингапур, Хонг Конг, Торонто, Лондонгийн хөрөнгийн биржүүдэд анхлан болон нэмж хувьцаа гаргах, өрийн бичиг гаргах арилжааны банк болон уул уурхайн томоохон компаниудын хэлцэл дээр хуулийн зөвлөхөөр тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай.

Захиалга өгөх заавар

Үнэт цаасны данс нээлгэх

Андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК ХХК болон бусад дурын үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа биетээр эсвэл онлайнаар нээлгэнэ.

Мөнгөө байршуулах

Өөрийн нэрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулна. Дансны дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны компаниас хүлээн авна.

Захиалга өгөх

Өөрийн сонгосон үнэт цаасны компанид БИЧИЛ ГЛОБУС ХБҮЦ худалдаж авах захиалга өгнө. Захиалга 100% дүүрэх үед хаагдахыг анхаарна уу.

Баяр
хүргэе ТА



БИЧИЛ
ГЛОБУС
ХБҮЦ

эзэн
боллоо

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь ирээдүйд тогтмол орлого бий болгох хөрөнгийг багцалж, баталгаажуулан гаргаж байгаа үнэт цаас юм.
    Энгийнээр тайлбарлавал, ББСБ-ын зээлийн багц дотроос хамгийн найдвартай, хэвийн зээлүүдийг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар хянуулж, төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тус зээлүүдийг зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлдэг. Улмаар тус зээлийн орлогоор эргэн төлөх нөхцөлтэй үнэт цаас гаргадаг.

  • ХБҮЦ гаргагч компани зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээр байршуулдаг. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэл учрах нь бага байдаг.
    Түүнчлэн тус зээлийн эргэн төлөлт нь гэрээгээр үүрэгжүүлсэн байдаг тул орж ирэх орлого нь тогтмол, тодорхой байдаг. Тиймээс ХБҮЦ нь эрсдэл хамгийн багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Мөн андеррайтер “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК нь “Skin in the game” буюу бусад хөрөнгө оруулагчдын адилаар өөрсдөө ч мөн БИЧИЛ ГЛОБУС ХБҮЦ-д хөрөнгө оруулж байгаа нь энэхүү бүтээгдэхүүнд итгэж, хөрөнгө оруулагчидтай хамт байгаагийн бодит илрэл юм.

  • ХБҮЦ нь банкны хадгаламжтай ижил тогтмол хүүтэй, тодорхой хугацаатай бүтээгдэхүүн юм. Ялгаатай тал нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан бусдад худалдаж мөнгөө хугацаанаас нь өмнө, эзэмшсэн хоногоороо хүүгээ бүрэн тооцуулж авах боломжтой. Харин банкны хадгаламжийн хувьд хугацаанаас өмнө мөнгөө авах бол хадгаламжаа цуцалж, хүүнд алданги тооцуулдаг. Түүнээс гадна ХБҮЦ-ны хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр, хүү нь улирал тутам төлөгддөг.

  • ХБҮЦ-ны захиалга авах хугацаа 2022 оны 12-р сарын 9-ний өдрөөс 12-р сарын 15-нийг дуустал үргэлжилнэ. Гэхдээ захиалга 100% дүүрэх тохиолдолд захиалга шууд хаагдах тул та бэлтгэл ажил буюу үнэт цаасны дансаа нээх, дансаа цэнэглэх ажлаа сайн бэлтгээрэй.

  • Та андеррайтер компани болох “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК / 8008-8706; 8008-8704; 7010-0261 / - руу хандаж урьдчилсан захиалгаа өгөх боломжтой. Мөн анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн үед “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК болон бусад дурын үнэт цаасны компани руу хандаж БИЧИЛ ГЛОБУС ХБҮЦ-ны захиалгыг өгч, худалдан авах боломжтой.