“Бичил Глобус ХБҮЦ”-ны арилжаа нээх цан цохих ёслолын үйл ажиллагаа

Нийтлэгдсэн огноо: 2022-12-09

Монголын Хөрөнгийн Бирж дээр “Шийдвэрээрээ ялгар” уриан дор олон нийтэд санал болгож буй “Бичил Глобус ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн захиалгыг өнөөдөр эхлүүлэн, хүндэтгэлийн цан цохих ёслолын үйл ажиллагаа боллоо. Цан цохих ёслолын арга хэмжээг нээж Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Монголын Хөрөнгийн Биржид нийт 6 ХБҮЦ бүртгэгдэн амжилттай арилжаалагдаж байгаа бол өнөөдөр бид 7 дахь ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн захиалгыг эхлүүлэхээр цуглаад байна. "Бичил Глобус Финанс ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат "МХБ дээр нээлттэй ХБҮЦ гаргаж буй энэ үйл явц бол манай компанийн хамт олны 14 жилийн хөдөлмөрөөр, маш олон залуучуудын эв нэгдлээр боссон бөгөөд МХБ дээр нээлттэй хүрээнд ХБҮЦ гаргаж байгаад тун баяртай байна. Хөрөнгө оруулагч та бүхэн энэхүү боломжийг ашиглан эрсдэл багатай, өндөр өгөөжтэй, уян хатан нөхцөл бүхий “Бичил Глобус ХБҮЦ”-д хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна. Энэхүү ХБҮЦ нь хөрөнгө оруулагч талдаа итгэл найдвар, үнэ цэнийг бүтээж, таны хөрөнгө оруулалт танд өгөөжөө өгөх болно гэдгийг би батлан дааж ам бардам хэлмээр байна" хэмээн онцоллоо.