Буцах
"Бичил Эй Би Эс Актив" Тусгай зориулалттай компаниа нээн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлөө авлаа.
Нийтлэгдсэн огноо: 2022-11-09
"Бичил Эй Би Эс Актив" Тусгай зориулалттай компаниа нээн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлөө авлаа. Банк бус санхүүгийн байгууллагад 14 жилийн түүхтэй "Бичил Глобус Финанс ББСБ” ХХК компани нь “Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК тусгай зориулалттай компаниа нээн Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас олон нийтэд санал болгох зөвшөөрлөө авлаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь хадгаламжтай адил тогтсон хүүтэй, тогтсон хугацааны дараа төлөгддөг ба хөрөнгө өсгөх боломжит, эрсдэл багатай нэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.